Цэцэг хүргэлтийн үйлчилгээ

 хайртай хүндээ бэлэглэх хамгийн гоё цэцгийг Tsetseg.mn ээс

 

 

Цэцэг хүргэлтийн үйлчилгээ

 хайртай хүндээ бэлэглэх хамгийн гоё цэцгийг Tsetseg.mn ээс

 

 

Жилийн 4 улиралд ч цэцэглэсээр байх үзэсгэлэнт тасалгааны цэцгүүд

Танд жилийн 4 улирал цэцэглэдэг гайхалтай тасалгааны цэцэгсийг танилцуулж байна.  Хамгийн гол нь бага зэрэг илүү арчилгаа л шаардах болно. Хэрэв та арчилж чадвал өвөл, зунгүй сайхан цэцэгсээр хүрээлүүлэх болно. Бүтэн өвлийн турш цэцгээ цэцэглүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд: Hэг. Хуурай бордоо ашиглаж шороогоо бордож байгаарай. Хуурай бордоо өвлийн 3 сард хангалттай хүрнэ. Хоёрт. Зөв услах хэрэгтэй. Ихэнх цэцэглэдэг цэцгүүд хэт их усанд дургүй байдаг Гуравт. Цэцгээ цонх руугаа...

Мөнгөний цэцэг ач тус гайхалтай

"Мөнгөний цэцэг" хэмээн бидний нэрлэж заншсан энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг,баяжуулдаг гэдэг. Үүний зэрэгцээ эмчилгээний маш их ашиг тустай юмаа.Үрэвслийн эсрэг,бактерийг устгах,вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ажээ. • УРУУЛ ДЭЭР ГАРСАН " ХОМХОЙ"-Г ЭМЧЛЭХ Хэд хэдэн навчыг шахаж,шүүсийг нь "Хомхой"-н дээр 30 минутын зайтай түрхэнэ.Эсвэл хөвөнд шүүсийг нь шингээж "Хомхой" дээр тавьж,наалддаг лентээр тогтооно.Үр дүн нь асар удахгүй мэдэгдэнэ. • ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛИЙГ...

ЯГААН САРНАЙ ХЭЭНЦЭР ТАНСАГ БАЙДЛЫН БЭЛЭГДЭЛ

Сарнай бол хамгийн тансаг сайхан цэцэг гэдэгтэй хүн болгон санал нийлдэг . Хүмүүс бид хайртай хүндээ, хүндэлдэг нэгэндээ сэтгэл зүрхээ илчлэхдээ, баяр хүргэхдээ, хүндэтгэл үзүүлэхдээ, миний хувьд чухал хүншүү гэдгээ илэрхийлэхдээ сарнай цэцгийг сонгодог билээ. Ягаан сарнай бол хээнцэр тансаг байдлын бэлэг тэмдэг болдог. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар илэрхийлдэг байна.Ягаан сарнай бэлэглэх нь таны хайртай бүсгүйг хамгийн онцгой гэдгийг илтгэх болно.  Ягаан сарнай нь мөн баяр...

ТҮРҮҮЛЭЭД УУЧЛАЛТ ГУЙЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ…

Бид уучлал гуйх баярлаж талархах сайхан үг хэлэхдээ шилээ маажин түгдчин зогсдог хэрнээ, харин уурласан үедээ хэзээ хаанаас сурсан юм хараалын үгс нэг л мэдэхэд бидний ам тархинаас гарчихсан байдаг.  Бид нэгнийгээ гомдоох үг хэлэхдээ итгэлтэй хамгийн чанга дуугаар хэлдэг хэрнээ, уучлал гуйх үгс хэлэх болохоор дотроо хадгалан бувтнан, санаа зовж  зогсох нь хамгийн буруу сэтгэлгээ. Уг нь бол хайртай хүнээ гомдоох үг хэлэхдээ бусад хүмүүсээс ичиж санаа зовж бувтнан зогсох хэрэгтэй байдаг ч уучлал...

ЯМАР ХҮН ХАМГИЙН БАЯН БЭ?

Ядуу хүн гэж хэн бэ? Дандаа л авч байдаг, өгч чаддаггүй хүнийг ядуу хүн гэдэг. Өгөхгүй л бол та тэрбумтан байсан ч ядуу юм. Яагаад гэвэл ядуу хүнд л өгөх зүйл байхгүй, үргэлж ямар нэг юм хэрэгтэй байдаг. Баян хүн гэж өгч чаддаг хүнийг хэлдэг. Яагаад гэвэл баян хүнд л өгөх юм байдаг. Ганган тансаг хэрэглээтэй, хээнцэр дэгжин хувцастай ядуучууд зөндөө байдаг. Тэднийг гаднах нүдэнд харагдаж байгаагаар нь битгий хэмж, өгч байгаагаар нь хэмж. Өгдөггүй бол тэд бүгд гуйлгачид. Тэдэнд авч явах буян...

АЗ ЖАРГАЛЫГ ОДООНООС МЭДЭР

Ямар нэгэн том зүйл тохиолдож байж юм уу, эсвэл ид шидийн нэг зүйл болж байж аз жаргалтай болно гэж бүү найд. Энэ чинь бүтэхгүй. Яагаад гэвэл бүх аз жаргал ирээдүйд биш яг одоо цагт л болдог юм. Өнгөрсөнд болсон аз жаргал чинь өнгөрсөнийхөө одоод л болсон. Ирээдүйд болох аз жаргал чинь ирээдүйнхээ одоод л болно. Бүх дайны талбар яг одоо л өрнөдөг. Та зүгээр л өдийг хүртэл би зүгээр амьдраагүй гэж өнгөрсөн гунигт амьдралаа аврахын тухайд хонгилын үзүүрт гэрэл байгаа гэж өөртөө итгүүлсэн хэрэг....

Аз жаргалын цэцэг

Энэхүү цэцгийг аз жаргалын цэцэг гэж нэрлэдэг бөгөөд мөн Унтаахай хатан ч гэж нэрлэх нь бий. Энэ цэцгийн эх орон нь Бразилийн ширэнгэн ой мексик, өмнөд африкийн ойнууд юм. Унтаахай хатан 800 гаруй төрөл одоогоор бүртгэгдсэн байдаг ба дэлхийд 3-5 төрлийн аз жаргалын цэцэг илүү түгээмэл дэлгэрсэн байдаг. Нар мандах үед сэрээд, нар жаргах тийшээгээ хандах юм бол навчаа хумиад унтаад өгдөг. Навч нь улаан хүрэн, ногоон, гурвалсан навчны шилбэ нь уртавтар турьхан, цэцэглэлтийн үед доошоо унадаг....

Аз жаргалд цаг гарга

Аз жаргалыг олж харахад, аз жаргалыг мэдрэхэд цаг зав өөртөө гаргаж бай. Аз жаргалыг бүү хойшлуул. Зовлонг л хойшлуулж бай. Ирээдүй бол аз жаргалыг хойшлуулах, аз жаргалаас зугатах заль юм. Бид дандаа үүнийг дуусгахгүй бол болохгүй нь, тэр ажлын ард нь гарч байгаад нэг сайхан амарья гээд аз жаргалыг байнга хойшлуулдаг. Харамсалтай нь үүнийг амжуулчихаад гэдэг нь хэзээ ч дуусдаггүй. Нэг л мэдэхэд үс цайсан, нэг л мэдэхэд үхэл ойртсон байдаг. Үнэхээр чухал юм уу бүү мэд мөнгийг л бүхний эхэнд...

ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ БЭЛЭГ

Хэзээ ч мартагдашгүй бэлэг Хүмүүс бид нэг нэгэндээ бэлэг өгч чи миний амьдралд чухал байр суурь эзэлдэг хүн шүү гэдгээ илэрхийлдэг. Бүх бэлэг гайхалтай ч хүмүүсийн сэтгэлд тодоос тод үлдсэн бэлгүүд гэж бас бий. Зарим хүмүүс үнэтэй машин, үнэртэй ус, зарим нь хувцас гутал, мөнгө гээд тоочоод байвал маш их зүйл бэлэглэдэг, тэдгээрийг харьцуулах нь зарим тохиолдолд утгагүй мэт боловч бэлэг хэмээх зүйл дан ганц эд хөрөнгө гэх зүйлээс гадна сэтгэл хэмээх хамгийн нандин чухал зүйлийг илтгэж...

Цагаан сарнай ирээдүйд хурим найрыг авч ирдэг

Ирээдүйд хуримаа хийхийг хүсч байгаа бол цагаан сарнайн баглаа бэлэглээрэй Сарнай бол хамгийн тансаг төдийгүй гайхалтай гоё утга агуулгатай байдгаараа маш олон хүмүүсийн зүрх сэтгэлийг булааж эрт дээр үеэс өдийг хүртэл бэлэг тэмдэг, зүрх сэтгэл хайрын илэрхийлэл болсоор ирсэн билээ. Хүмүүс бид хайртай хүндээ, хүндэлдэг эрхэм нэгэндээ зүрх сэтгэлээ бэлгэдэж, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэхдээ үзэсгэлэнт сарнай цэцгийг сонгосоор ирсэн. Харин үзэсгэлэнт сарнай цэцгүүдийн дотроос цагаан сарнайн...