Аз жаргалыг олж харахад, аз жаргалыг мэдрэхэд цаг зав өөртөө гаргаж бай. Аз жаргалыг бүү хойшлуул. Зовлонг л хойшлуулж бай. Ирээдүй бол аз жаргалыг хойшлуулах, аз жаргалаас зугатах заль юм. Бид дандаа үүнийг дуусгахгүй бол болохгүй нь, тэр ажлын ард нь гарч байгаад нэг сайхан амарья гээд аз жаргалыг байнга хойшлуулдаг. Харамсалтай нь үүнийг амжуулчихаад гэдэг нь хэзээ ч дуусдаггүй. Нэг л мэдэхэд үс цайсан, нэг л мэдэхэд үхэл ойртсон байдаг. Үнэхээр чухал юм уу бүү мэд мөнгийг л бүхний эхэнд тавиад байдаг. Аз жаргалтай байх цаг хугацааг, хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг хугацааг, үр хүүхэдтэйгээ байх цаг хугацааг аав ээж, ах дүүстэйгээ байх баярлуулах цаг хугацааг бид дандаа мөнгөний хойно тавьдаг. Мөнгө аз жаргалаас илүү үнэ цэнэтэй юм гэж үү ? Хүссэн хэмжээний мөнгөтэй болж байгаад дараа нь жаргана гэвэл Таны нас чинь хүрэхгүй л болов уу даа. Аз жаргалд цаг гаргаж бай.

 

 

ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ БЭЛЭГ