Ямар нэгэн том зүйл тохиолдож байж юм уу, эсвэл ид шидийн нэг зүйл болж байж аз жаргалтай болно гэж бүү найд. Энэ чинь бүтэхгүй. Яагаад гэвэл бүх аз жаргал ирээдүйд биш яг одоо цагт л болдог юм. Өнгөрсөнд болсон аз жаргал чинь өнгөрсөнийхөө одоод л болсон. Ирээдүйд болох аз жаргал чинь ирээдүйнхээ одоод л болно. Бүх дайны талбар яг одоо л өрнөдөг. Та зүгээр л өдийг хүртэл би зүгээр амьдраагүй гэж өнгөрсөн гунигт амьдралаа аврахын тухайд хонгилын үзүүрт гэрэл байгаа гэж өөртөө итгүүлсэн хэрэг. Мэдээж хонгилын үзүүрт гэрэл байхгүй бол таны амьдрал утгагүй болчихно. Яагаад гэвэл өнгөрсөн амьдрал чинь баргар байсан болохоор тэр. Аз жаргалтай хүн хэзээ ч ирээдүйг хүлээдэггүй. Аз жаргалгүй хүн л ирээдүйд найддаг. Ирээдүйд биш одоод жаргалтай бай. Хонгилын үзүүрт биш хонгил дотор гэрэл байгааг олж хар. Тэнд харанхуй гэж байхгүй. Ихэнх амьдралаа юу нь мэдэгдэхгүй хэзээ нь тодорхойгүй ямар нэгэн зүйл хүлээж өнгөрөөхөө боль. Өдийг хүртэл хүлээгээд залхахгүй байна гэж үү? Энэ агшинд жаргалтай байж гэмээ нь л дараагийн агшинд жаргалтай байх боломжтой. Энэ агшинд чи зовж байж дараагийн агшинд жаргал хүсэх нь бариагүй загасаараа хоол хийж идэх гэж байгаа хоосон мөрөөдөл. Яг энэ агшинаас л өөрт байгаа зүйлсээ аз жаргалыг нь олж хар, мэдэр. Тэгж байж л ТА жаргалтай байж чадна.

 

 

Аз жаргалд цаг гарга