Энэхүү цэцгийг аз жаргалын цэцэг гэж нэрлэдэг бөгөөд мөн Унтаахай хатан ч гэж нэрлэх нь бий. Энэ цэцгийн эх орон нь Бразилийн ширэнгэн ой мексик, өмнөд африкийн ойнууд юм. Унтаахай хатан 800 гаруй төрөл одоогоор бүртгэгдсэн байдаг ба дэлхийд 3-5 төрлийн аз жаргалын цэцэг илүү түгээмэл дэлгэрсэн байдаг.

Нар мандах үед сэрээд, нар жаргах тийшээгээ хандах юм бол навчаа хумиад унтаад өгдөг. Навч нь улаан хүрэн, ногоон, гурвалсан навчны шилбэ нь уртавтар турьхан, цэцэглэлтийн үед доошоо унадаг. Хоёрдугаар сараас, долдугаар сарын хооронд цэцэглэдэг цэцэг юм.

Усалгааг жилийн туршид жигд байлгах ба 9-11 сард шилжүүлж суулгаж, суулгасаны дараа бага зэрэг усалгааг сойж өгнө. Энэ үед 10-12 цельс сэрүүн гэрэл хангамжтай нөхцөлд байлгана. Өсөлт нь сэргэж эхлэнгүүт 18-22 цельс дулаан байранд шилжүүлнэ. Ийм арчилгааг сайн хийвэл эрчимтэй цэцэглэнэ.

 

Цагаан сарнай ирээдүйд хурим найрыг авч ирдэг