Бид уучлал гуйх баярлаж талархах сайхан үг хэлэхдээ шилээ маажин түгдчин зогсдог хэрнээ, харин уурласан үедээ хэзээ хаанаас сурсан юм хараалын үгс нэг л мэдэхэд бидний ам тархинаас гарчихсан байдаг.  Бид нэгнийгээ гомдоох үг хэлэхдээ итгэлтэй хамгийн чанга дуугаар хэлдэг хэрнээ, уучлал гуйх үгс хэлэх болохоор дотроо хадгалан бувтнан, санаа зовж  зогсох нь хамгийн буруу сэтгэлгээ. Уг нь бол хайртай хүнээ гомдоох үг хэлэхдээ бусад хүмүүсээс ичиж санаа зовж бувтнан зогсох хэрэгтэй байдаг ч уучлал гуйх үгнээс ичих нь бидний зан болтлоо элбэгшжээ. Өнгөрсөн бүхий л хугацаанд таныг хайрлаж, хамгаалж, таны талд зогсож, итгэлээр дэмжиж өдий зэрэгт хүрэх хүртэл хамт байсан хүмүүст, та яагаад ганцхан удаа муу зүйл хийснийх нь төлөө буруу бодол, бухимдал, уураар хандана вэ? Юу ч болсон бай яагаад түрүүлээд уучлалт гуйж болохгүй гэж. Ам зөрөх бүртээ хэдэн жилийн өмнөх нөгөө жаахан зөрчлийг эргэн санаж сөхөх хэрнээ, асар их хугацааг чиний төлөө зориулсан чухал хүнээсээ яагаад уучлал гуйснаасаа чи санаа зовох ёстой гэж. Чамд зориулсан тэр их хайр халамжийг усанд хаясан чулуу шиг бодох нь хамгийн санаа зовоох зүйл баймаар. Хүмүүсийн бяцхан алдааг уучилж яагаад болохгүй гэж. Хүмүүсээс түрүүлээд уучлал гуйж яагаад болохгүй гэж.

 

ЯМАР ХҮН ХАМГИЙН БАЯН БЭ?