Гэгээн хайрын өдрөөр хайртдаа мэндчилгээ явуулах дөрвөн мөртүүдээс хүргэж байна. 

Мөнгөн сарны ганцаардлыг
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай

Хайр гэдэг нэгэн гуниг
Хагацал гэдэг нэгэн гуниг
Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг
Зүрх сэтгэл минь зовж шаналах нэгэн гуниг
Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн аз жаргалын нэг юм аа

Дурласаан би чамд
Дуугүйхэн явсаар дасаж дурласан
Анхны харцаар ч биш
Анхны болзоогоор ч биш
Зөөлөн үнсэхэд чинь ч биш
Зүгээр л нэг мэдэхэд дурлачихсан байсан

Цаг хугацаа гэж байдаггүй яг тийм
Цав цагаан үүлэн дээгүүр яг тийм
Хаврын сэтгэл шиг хөнгөн яг тийм
Хайрын жигүүрээр дүүлэхсэн яг тийм

Зүгээр л чамайг харах гэсэн юм
Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм
Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм
Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм

Хайрлахгүй юм бол зүрхээр яах юм бэ?
Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ?
Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ?
Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ?

Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн

Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна

Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ
Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа
Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь
Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай

Итгэл алдсан чамд энэ шvлгийг би тэрлэе
Илч дулаахан сэтгэлдээ хоосон хайрыг чинь би шvтье
Хvлээнэ гэж тангараглан өр зvрхээ би аргадъя
Ирнэ хэмээн тайтгараад өнчин нулимсаа би арчъя

Дурлах гэж чамд өртэй юм шиг явсан
Дурсах гэж чамдаа би дэндүү их дассан
Даарах гэж чиний араас нимгэн цамцтай гүйсэн
Дандаа эрхлэх гэж чамдаа би хоргодсон

Дэргэд минь ирээч гэж тvvнийг бүү зовоо
Дэргэд нь очих юмсан гэж өөрийгөө бүү зовоо
Түүндээ хайртай гэж бас бүү хэл
Тэр чамд хайртай гэхдээ жаахан л хүлээ

Би хунгаа үдэж хөлдөж хоцорсон нуур
Би хуруунаас мултарч зэвээр гагнагдсан бөгж
Би хайрандаа уйлж чамруу хийссэн навч
Би чимээгүй шаналж гуниглах тавилантай нэгэн

Чаддагсан бол яг одоо чамдаа очмоор
Чангахан тэвэрч үнсээд зөндөө санасанаа хэлмээр
зөөлөн дуут шувуудын ирэх буцах зөргөөр
Зөвхөн чамдаа хайртай гэж навчис хийстэл хашхирмаар

Сэтгэлд чинь би гуниг байхыг хvсэхгүй
Сэмхэн санаа алдах уйтгар байхыг хvсэхгvй
Зvvдэндээ учрах хайр чинь байхыг хvснэ
Зvрхэнд чинь тэгээд эзэн нь байхыг хvснэ

Зүгээр л чамдаа туних гэсийн
Зүггүйтэж чамайгаа уурлуулах гэсийн
Санаад би смс бичсийн
Сайхан чамайгаа алдахаас айсын

Мөнгөн сар гэрэлтэх аниргүй ертөнцөд
Мөнхийн хайрыг зөгнөсөн чимээгүй энэхэн агшинд
Миний хүслийн тэнгэр чинийхээ булбарай уруулыг
Мянгантаа шимэн озовч ханаыг үл мэднэ би

Дэгэн догон сэтгэлээ шүлэг бичиж тайтгаруулъя гэтэл
Дэвтрийн нимгэн хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
Өөнтөгч энэ орчлонд чамаас бусдыг хайрлая гэтэл
Өр зүрхэнд минь багтах зай нэгэнт алга болжээ…

Буйцааж болохгүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би айдаг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хайраас би хааяа айдаг

Салхиар чамдаа захиа хүргүүлэе Уншаарай!
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй!
Сэм сэмхэн хайраа илчлэе Сонсоорой!

Оддын дундаас хайсан юм шиг
Оройтож чамайгаа олсон ч
Мандан жаргах нарны хорвоод
Миний хайр наддаа итгээрэй!

Эрхэлж нийлсэн уруулыг чинь Үнсий
Эрхэлж хэлсэн үгийг чинь Дурсий
Хайр шингэсэн хацрыг чинь Үнсий
Хамгаас илүү чамайгаа хайрлий !

Салхи аргадан чамдаа би очно
Саваагүйтэж очоод уруул дээр чинь үнсэнэ!
Сандрах хэрэггүй ээ хайрт минь
Санасан сэтгэлийн минь илрэл юм шүү!

Бидний хайр дурлал мөнхөд бат орших болтугай!