Хэзээ ч мартагдашгүй бэлэг

Хүмүүс бид нэг нэгэндээ бэлэг өгч чи миний амьдралд чухал байр суурь эзэлдэг хүн шүү гэдгээ илэрхийлдэг. Бүх бэлэг гайхалтай ч хүмүүсийн сэтгэлд тодоос тод үлдсэн бэлгүүд гэж бас бий. Зарим хүмүүс үнэтэй машин, үнэртэй ус, зарим нь хувцас гутал, мөнгө гээд тоочоод байвал маш их зүйл бэлэглэдэг, тэдгээрийг харьцуулах нь зарим тохиолдолд утгагүй мэт боловч бэлэг хэмээх зүйл дан ганц эд хөрөнгө гэх зүйлээс гадна сэтгэл хэмээх хамгийн нандин чухал зүйлийг илтгэж байдгаараа онцлогтой. Бидний сэтгэл хэдий гарт баригдаж нүдэнд үзэгддэггүй ч хүний хамгийн чухал эд эс мэдрэхүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэгвэл сэтгэлээ хүнд бэлэглэвэл хичнээн гайхалтай байх вэ ?

Хүмүүс бидэнд байдаг гайхамшиг нь сэтгэл өгөх тусам улам ихээр баяждагт илүү сайхан болдогт, илүү их аз жаргалаар дүүрдэгт бий. Та сэтгэлээ зориулж ажил хийвэл үр дүнд нь томоохон амжилт гаргаж шагнал хүртэнэ, та сэтгэлээ өгч хоол хийвэл гайхалтай амттай хоол болно. Тэгвэл сэтгэлийн бэлэг илэрхийлэл болж ирсэн үзэсгэлэнтэй, нандин цэцгийг хайрт хүндээ бэлэглэвэл, та хайртай хүнийхээ энэ ертөнцийн хамгийн сайхан инээмсэглэл, талархалыг авах болно. Үүнээс илүү  хэзээ ч мартагдашгүй үнэтэй сайхан бэлэг гэж байх болов уу ?

Хэзээ ч битгий хойшлуулаарай