Ирээдүйд хуримаа хийхийг хүсч байгаа бол цагаан сарнайн баглаа бэлэглээрэй

Сарнай бол хамгийн тансаг төдийгүй гайхалтай гоё утга агуулгатай байдгаараа маш олон хүмүүсийн зүрх сэтгэлийг булааж эрт дээр үеэс өдийг хүртэл бэлэг тэмдэг, зүрх сэтгэл хайрын илэрхийлэл болсоор ирсэн билээ. Хүмүүс бид хайртай хүндээ, хүндэлдэг эрхэм нэгэндээ зүрх сэтгэлээ бэлгэдэж, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэхдээ үзэсгэлэнт сарнай цэцгийг сонгосоор ирсэн. Харин үзэсгэлэнт сарнай цэцгүүдийн дотроос цагаан сарнайн бэлгэдэл нэгэн гайхалтай нууц утгыг өөртөө агуулдаг байна, тэр бол цагаан сарнай цэвэр ариун байдал шинэ зүйл эхлэхийг бэлэгддэгээс гадна хүндэтгэл ёс суртахууныг илтгэдэг мөн хамгийн гайхалтай утга нь цагаан сарнайн баглаа ирээдүйд хурим найрыг авч ирдэг гэж эрт дээр үеэс бэлгэшээж ирсэн байна. Хэрвээ та хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа, мөн хүсч байгаа, төлөвлөж байгаа бол хайртдаа цагаан сарнайн баглаа бэлэглэх нь мартагдашгүй бэлэг байх төдийгүй таны зүрх сэтгэлийн нандин илэрхийлэл байх болно, ирээдүйд хуримаа хийх бүхий л хосууддаа аз жаргалтай гэр бүлийг бүтээж гайхалтай сайхан ирээдүйг мөн амьдралыг  хүсэн ерөөе.

Хэзээ ч битгий хойшлуулаарай