Ядуу хүн гэж хэн бэ? Дандаа л авч байдаг, өгч чаддаггүй хүнийг ядуу хүн гэдэг. Өгөхгүй л бол та тэрбумтан байсан ч ядуу юм. Яагаад гэвэл ядуу хүнд л өгөх зүйл байхгүй, үргэлж ямар нэг юм хэрэгтэй байдаг. Баян хүн гэж өгч чаддаг хүнийг хэлдэг. Яагаад гэвэл баян хүнд л өгөх юм байдаг. Ганган тансаг хэрэглээтэй, хээнцэр дэгжин хувцастай ядуучууд зөндөө байдаг. Тэднийг гаднах нүдэнд харагдаж байгаагаар нь битгий хэмж, өгч байгаагаар нь хэмж. Өгдөггүй бол тэд бүгд гуйлгачид. Тэдэнд авч явах буян ховор. Хичнээн эд хөрөнгөтэй байсан ч та энэ хорвоогоос юу ч авч явж чадахгүй. Нүцгэн ирээд нүцгэн буцна. Харин буян, нүглээ авч явах болно. Гаднаасаа харахад ядуу тарчиг юм шиг баячууд зөндөө бий, яагаад гэвэл тэд бусдад өгч байгаа болохоор бүгд баячууд. Тэдэнд авч явах буян их шунавал буянд л шунаж бай. Бурханы өмнө та хэр их өгч тусалсан хэр их халамжилж хайрласан гэдгээрээ л шүүлгэх болно. Та баян уу? Ядуу юу ?

 

 

 

ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ БЭЛЭГ