Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл


НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Цэцэг хүргэлтийн үйлчилгээний Tsetseg.mn сайт нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтлан үйлчлүүлэгч сайт хоёрын худалдах, худалдан авах харилцааг зохицуулна. Хэрэглэгч Tsetseg.mn сайтын  үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр вэб сайтаар үйлчлүүлнэ.

ХОЁР. ЗАХИАЛГЫН ТУХАЙ

  1. Захиалга авах хугацаа:
    1. Хэрэглэгч Tsetseg.mn сайтыг ашиглан 24\7 захиалга өгч болно. Мөн 76061111 утас, Онлайн чатаар харилцаж  мөн info@tsetseg.mn имэйл хаягаар захиалга өгч болно.
  2. Захиалга баталгаажих
    1. Захиалагч цэцэг хүргэлтэнд гарахаас өмнө төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажина. Утасаар захиалга өгсөн тохиолдолд хүргэлт очсоны дараа төлбөрөө өгч болно.
  3.  Захиалга цуцлах, хойшлуулах
    1. Захиалгыг хүргэлтэнд гарахаас өмнө цуцлах боломжтой. Цуцалсан тохиолдолд төлбөрийг 10% шимтгэлтэй буцааж шилжүүлнэ.
    2. Цэцэг хүлээн авагч байхгүй тохиолдолд хүлээн авагчтай холбогдож дахин хүргэх оролдлого хийнэ. Хүлээн авагчтай холбогдож чадахгүй бол захиалагчтай холбогдож мэдээллийг тодруулна. Захиалагчтай тохиролцсон тохиолдолд захиалгыг түр хойшлуулах боломжтой. Нэмэлт төлбөр авахгүй.

ГУРАВ. ХҮРГЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Улаанбаатар хотын тодорхой хязгааруудад  хүргэлт үнэгүй. Зарим хэсэгт нэмэлт төлбөр авна. Бүсчлэлийг доор тусгав.

 

Хүргэлтийн бүсчлэл:

А: Үнэгүй хүргэлтийн бүс. Зайсангаас 32-ийн тойрог, 5 шараас Офицеруудын ордон.

Б: Нэмэлт төлбөртэй бүс. Нисэх, яармаг, толгойт, Нарангийн гол, 21 хороолол, Орбит, Бэлх, Баянбүрхийн товчоо,

В: Нэмэлт төлбөртэй бүс. Налайх, Багануур, Дархан, Эрдэнэт

Г. Нэмэлт төлбөртэй бүс. 21 аймаг орон нутагт

Бүсчлэлийн төлбөр:

А. үнэгүй Б. 4000₮ В. 20000₮  Г. 30000₮