Эгчдээ

  1. Хамгаас хайрт хөөрхөн эгчдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд
    Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ
    Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ
    Зүүд нойрон дундаа дүүгээ тэврээд инээ
    Зүрх сэтгэлдээ бүхнийг хайрлан инээгээрэй

2. Нар мандсан өглөөг би угтахдаа
Намайг гомдоосон, уурлуулсан хэн бүхэнд аз жаргал хүсдэг
Надад байгаа энэ эрхэм чанар
Намайг л гэдэг таньд минь байдаг Хайртай шүү таньдаа дүү нь

3. Хан хорвоод та бид хоёр л бие биенээ хэнээс ч илүү ойлгодог болохоор

Хамтдаа дандаа л байхыг хүсдэг юм шүү.

Гаднаа зэмлэсэн ч дотогшоо өмөлздөг

Газрын хаанаас ч зориод ирдэг

Тээглэсэн бүхнийг миний л төлөө түлхэж чадах

Тэр хүн бол миний л эгч

Тараасан тоглоомыг минь хурааж тэр ажилтан болдог

Тарьсан хэргийг минь үүрч тэр буруутан болдог

Дуртай зүйлээ ч надад зориулж тэр өглөгч болдог

Дуулж бүжиглэж намайг саатуулахдаа тэр уран сайханч болдог

Хэдэрлэж хэлсэн үгэнд минь гомдохдоо дуугаа хураадаг

Хэн хүний өмнө хэдийн л намайг магтдаг

Буруугүй байсан ч буулт хийн уучлалт гуйдаг

Бурхнаас надад заяагдсан эрхмийн дээд охин тэнгэр минь

Хажууд минь сэтгэлд минь

Хаана ч хэзээ ч түшиг болдог

Хайрыг бүтэн болгож дүүдээ бэлэглэсэн

Халуун сэтгэлт ухаан заяа минь

Нэгэн хэвлийд бойжиж нэгэн замаар мэндэлсэн

Нэгэн нэрээр овоглуулж нэгэн тоонотод торнисон тэр минь

Багш болж зөвлөдөг

Бариач болж асардаг

Эмч болж сувилдаг

Эгчийн хайраар хүмүүжүүлдэг

Аав ээждээ та минь дүү дагуулсан дээдийн заяа

Ахдаа харин та минь дүү нь болж ирсэн эрхэм заяа

Наддаа бол та минь зулайд минь байрласан  тэнгэр заяа

Нартын их тавиланд онож төрсөн бүсгүй заяа. . .