Эмээдээ
2026.07.02·1 мин уншина

Эмээдээ

Наран эргэлттэй амьдралын харгуйд
Насан эргэлттэй төөргийн гүнд
Ачлал хайраа наддаа л гэсэн
Амьд тарни эмээ минь

Энэхэн замбуулинд намайг энэрсэн ачит бурхан
Элбэрэл хайрандаа харамгүй бөөцийлсөн нигүүлсэнгүй ачтан
Эрх жаахан бага наснаас минь өдий зэрэгт хүргэсэн
Энгүй уудам энэ орчлонгийн хамгийн хөөрхөн миний л эмээ

Дахин давтагдашгүй хүмүүний хөдлөл бүрээс

Дандаа сайныг бүтээгч нь миний өрлөг ижий

Даяар олон түмэнд тус хүргэж ачлаад

Дахиад хариу нэхдэггүй өглөгийн эзэн миний эмээ

Энэрлийн дээд нинжин сэтгэлдээ сүү үнэртүүлэх буурал эмээ
Эрхээ барин маань унших бурханы нэгэн буурал дүр та минь
Эвийлж бөөцийлөн алган дээрээ бөмбөрүүлэн өсгөсөн эмээдээ
Эрхэлж тунин зүүгдэж явсан таныхаа дулаахан энгэрээс охин чинь

Тэртээд хөхрөгчөөс хүүгээ харж байна уу хөгшин буурал ижий минь
Тэгшхэн өсгөсөн хүүгээрээ бахархаж сууна уу энгүй ачлалт бурхан минь
Урдуур минь орж бүгдийг хийсээр ажилд муу болгосон ч та
Ухааны цаана ухаан зарж эрдэмд шамдуулсан алсын хараа