
2026.07.02·1 мин уншина
Ээждээ
Xүний нутагт би ээжийгээ л иx бодлоо
Xүний дээд гэдгий нь өөрийн эрxгүй мэдэрлээ
Шувуу шиг нисээд ээждээ очиж байна гэж зүүдэллээ
Шунx үгүй xацраа үнсүүлж байна гээд сэрлээ
Хорвоогийн гэрэл гэгээ болсон ээж минь
Хонгорхон үрдээ ганцхан байдаг юм
Хүний орчлонгийн энэхэн нугачаанд
Хуйлраач үгүй хугараач үгүй ээж минь
Төрсөн эжийгээсээ өөр үнэт эрдэнэ
Төрсөн цагаасаа хойш би үзсэнгүй
Том оо эр болчихоод ганцхан эжии таньдаа
Томоогүй бяцхан жаал мөнхөд байна
Ангир багын насанд
Амьдралын минь модон дээр
Алим шиг олон нар ялгарч сэтгэлд минь харагдсан
Ээжийн минь энэ л хайр
Эрхгүй мөн байж шүү
Эрлэгийн үүдээр намайг оруулалгүй
Элгэндээ тэвэрсээр амьдралд нууж авчирсан шиг нь
Энэ орчлонгоос ээжийгээ ганцхан удаа нуумаар байна
ЭЭЖИЙНХЭЭ ЭЭЖ НЬ БАЙЖ ҮЗЭХСЭН
