Цэцгийн тоо ширхэгийн бэлгэдэл
2026.01.28·1 мин уншина

Цэцгийн тоо ширхэгийн бэлгэдэл

Цэцгийн тоо: Хэн нэгэнд цэцэг бэлэглэхдээ 1, 3 ,5 гэсэн сондгой тоогоор боодог ба амьдралын эрч хүч, эерэг энергийг бэлгэддэг байна.

1 ширхэг – Та миний ганц хүндэтгэлт хүн, эсвэл "Миний сэтгэл чамд" гэсэн утгатай.

2 ширхэг – Хоёул хамтдаа, харилцан ойлголцол, нөхөрлөл.

3 ширхэг – Хайр, аз жаргал, хүндэтгэлийн илэрхийлэл.

5 ширхэг – Сэтгэлээсээ бишрэн хүндэлж буйг илтгэнэ.

7 ширхэг – Дурлал, романтик сэтгэлийн бэлгэдэл.

9 ширхэг – Үүрд хамт байхыг хүссэн сэтгэл.

11 ширхэг – Гүн гүнзгий хүндэтгэл, хайр.

15 ширхэг – Уучлалт гуйх, эвлэрлийн бэлгэдэл.

21 ширхэг – Жинхэнэ хайр, гүн гүнзгий сэтгэл.

25 ширхэг – Баяр хүргэх, сайн сайхныг хүсэх.

33, 101 ширхэг – Үнэнч, үүрд мөнхийн хайр.

247 ширхэг сарнайн бэлгэдэл:

  • Хязгааргүй хайр: Хайр сэтгэлийн гүн илэрхийлэл.

  • Шинэ эхлэл: Шинэ оны эхлэл эсвэл харилцааны шинэ шат.

  • Аз жаргал: Хайртай хүндээ аз жаргал бэлэглэх хүсэл.