Мэндчилгээний үгс
2026.01.07·2 мин уншина

Мэндчилгээний үгс

Ээждээ зориулсан үгс

1. Миний бүх юм. Миний дэлхий. Миний аз жаргал. Та минь миний хаанаас ч хайгаад олдохгүй “Эрдэнэс” юм.

Би танынхаа цэл залуухан насанд нь цэцэглэж ургасан сарнай юм.

Би ээжтэйгээ хамтдаа байхын заяанд төрсөн хүмүүний нэгэн урсгал юм.

Ээж тандаа төрсөн өдрийн мэнд хүргэе !

2. Миний ээж мөнгөн сарнайн дэлбээ

Миний ээж мөнх тэнгэрийн хатан

Элбэг их хайр ижий гэдэг нэр тань

Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар

Ижий гэж дуудах болгондоо баярладаг

Ижил хэдэн үрсдээ урт насалж хайрла

3. Тэнгэрт дүүлсэн уулсынхаа оройг харж

Тэнгэрлэг Монголын минь шүтээн гэлээ ч

Тэнүүн орчлонд дуугаа хадаах заяа хайрласан

Тунгалаг ариун ээжээс минь илүү шүтээн бидэнд үгүй

4. Элсэн говийн ширхэг тоогоор

Ээждээ би дэндүү хайртай

Эвлэсэн сүүг нь залгилсан болохоор

Ээж минь та бурхнаас ч илүү

Аавдаа зориулсан үгс

1. Аав таныгаа магтах гэхээр.

Энгүй их хайрыг тань илэрхийлж хүрэлцэх үг дутах юмаа.

Аавын тухай шүлэг бичих гэтэл.

Аавын минь хайрыг гүйцэх үг олдохгүй.

Алсын оддын тоогоор

Аавдаа би дэндүү их хайртай.

Хайртай аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Ханьдаа, хайртдаа зориулсан үгс

1. Мөнгөн сарны ганцаардлыг
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай

2. Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна

3. Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж
Бүүдгэр байсан наран мишээж
Гундаж удсан цэцгүүд өндийж
Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

4. Гэрт минь нөмөр

Гарт минь түшиг
Нэрэнд минь чимэг
Нэгэн биед минь Хань болж яваа
Хайрт хань Чамдаа хайртай шүү

5. Үүлэн чөлөөний нар өнгөт ертөнцийг гийгүүлнэ

Үзэсгэлэнт чиний инээмсэглэл миний ертөнцийг гийгүүлнэ

6. Учирч надтай золгохоор
Хайрт чи минь өнөөдөр мэндэлжээ
Уярлын энэ хорвоог хайрт чамдаа бэлэглэе

Найздаа зориулсан үгс

1. Тэнгэрлэг бүгдийн тэргүүн нь яваарай

Тэмүүлэх зүрхний эзэн нь яваарай

Намраа дуулсан нар нь яваарай

Насан туршийн найз минь яваарай

2. Ирж буй ирээдүй тань
Итгэл сэтгэлээр дүүрэн байж
Золгож буй нас тань
Зол жаргалаар дүүрэн байг

3. Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ
Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай
Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ
Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай

4. Мөнх бус хорвоогийн
Мөч бүхнийг хожиж яваарай
Төрсөн өдрийн баяр тань
Түмэн жилээр үргэлжлэг

5. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн
Хүний орчлонд аз жаргалтай амьдраарай
Хайртай бүхэндээ баяр хөөр бэлэглэн
Хан хорвоог инээдээрээ чимээрэй
Төрсөн өдрийн мэнд

Уучлал хүссэн үгс

1. Чамайгаа би зөндөө гомдоосон

Чанга хатуу үг ихийг хэлсэн,

Чамлашгүй итгэлийг чинь ганц нэг бөхөөсөн,

чамдаа гэхдээ хайртай юм шүү