Эхнэртээ
2026.07.02·1 мин уншина

Эхнэртээ

Энэрэл хайрын эзэн чи
Эгэлхэн атлаа эрхэм чи
Амьдралын минь гэрэл болсоор
Алтан заяаны хань минь чи

Өглөөний нар шиг инээмсэглэж
Өрх гэрийг минь гэрэлтүүлдэг
Аз жаргалын минь эхлэл болсон
Амьдралын түшиг хань минь

Хайрын дөлөө бадраасан
Халуун сэтгэлээ зориулсан
Зүрхэнд мөнхөд үлдэх
Заяаны хань минь чи

Сайхан сэтгэлтэй бүсгүй минь
Сэтгэлийн минь хамгийн дотно хүн
Хамт өнгөрүүлэх өдөр бүхэн
Хайраар дүүрэн дурсамж болог

Чинийхээ нүдийг ширтэх би дуртай
Чимээгүйхэн мэлмэрэх тунгалаг харцанд чинь
Чин үнэнч хайр илчлэлтгүй илхэн байдаг
Чихэр бурам шиг үгс урсалгүй тунаран байдаг