Цэцэг тарих арга, арчилгаа
2026.07.29·1 мин уншина

Цэцэг тарих арга, арчилгаа

Алаг нүдэн цэцэг-Viola

Тарих арга

Үрсэлгээний зориулалтын тавцанд хөнгөн сийрэгжүүлж бэлдсэн хөрсөнд үрийг 0.5-1см гүнд суулгаж өгнө. Тагт болон мандалд өөрслийн зохиомжоор ургамал хооронд 10х10см зайтайгаар шилжүүлэн суулгана.

Арчилгаа

Үрийг соёолтол хөрсийг чийгтэй байлгана. Ургалтын хугацаанд хог ургамалыг устгаж хөрсийг тогтмол сийрүүлнэ. Үр боловсрох үед усалгааг нь багасгаж өгнө. Усалгааг өглөө оройн сэрүүнд хийх нь ургамалд сайн нөлөө үзүүлдэг. Намар бутыг сүрэл болон бууцаар өвөл цасаар манаж хучиж өгнө. Хавар 4 сарын эхээр хучлагыг авч, цэнэг усалгааг хийж ургалтыг эрчимжүүлнэ.




Алиссум цэцэг- Lobularia maritima
Үрийг гэрийн тагт дээр эсвэл гадаа ил талбайд ургамал хооронд 15-20см зайтай 0,5см гүн суулгана.
Арчилгаа
Ургалтын хугацаанд хог ургамалыг түүж, хөрсийг тогтмол сийрүүлнэ.




Бодонцог цэцэг-Ipomoea

Үрсэлгээний зориулалтын тавцанд хөнгөн сийрэгжүүлж бэлдсэн хөрсөнд үрийг 1,5-2см гүн суулгаж өгнө. Мандалд өөрсдийн зохиомжоор ургамал хооронд 15-20см зайтайгаар шилжүүлэн суулгана. Ургамал нь мөлхөө авирч ургадаг тул босоо хана хийхэд тохиромжтой.

Арчилгаа
Үрийг соёолтол хөрсийг чийгтэй байлгана. Ургалтын хугацаанд хог ургамлыг устгаж хөрсийг тогтмол сийрүүлнэ. Үр боловсрох үед усаогааг нь багасгаж өгнө. Усалгааг өглөө оройн сэрүүнд хийх нь ургамалд сайн нөлөө үзүүлдэг




Хайтан цэцэг- Begonia

Үрслэг бэлдэж тарина. Үрийг хөнгөн хөрс эсвэл үр бойжуулагч бэлдэц ашиглан үрслүүлнэ.

Арчилгаа
Ургамал нь зуны улиралд 21-23 градус өвлийн улиралд 15-18 градус хэм дулаан тохиромжтой. Агаарын чийгшлийн түвшин 60% байна. Ургалтын эхэн үед оройн тайралт хийж бутыг өтгөн зөв ургалттай ургуулна. усалгааг жигд тогтмол хийж бутыг шүршиж усална. Ургамал нь өвөл гэрлийн тусгал сайтай газар байрлуулж арчилгааг жигд хийж өгөх ба зун нарны хурц гэрлээс холдуулж сарнисан гэрэлд ургуулах нь зөв.




Чоёо цэцэг- Catharanthus

Үрслэг бэлдэж тарина. Үрийг хөнгөн хөрс эсвэл үр бойжуулагч бэлдэц ашиглан үрслүүлнэ.
Арчилгаа
Ургамал нь гэрэл дулаан их шаарддаг. Хамгийн тохиромжтой дулаан нь 18-29 градусын хооронд. Ургалтын эхэн үед оройн чимхэлт тайралт хийж бутыг өтгөн зөв ургалттай ургуулна. Усалгааг тогтмол жигд хийж бутаа шүршиж усална. Нэг бут цэцэг ургах хамгийн тохиромжтой савны хэмжээ нь 10-13см 4-5инч