
2026.07.02·1 мин уншина
Охиндоо
Амьдралыг таниагүй залуу насны минь
Алдаа оноо хоёрын дэнсэн дээр
Ариухан хайраас минь ургасан цэцэг
Алтанзул охин минь дээ
Хүй орчлонгийн чимэг охин үр минь
Хүний амьдралын илч болсон нархан минь
Надаас ургасан нандин хэлхээ минь
Нартыг үргэлжлүүлэх бурхан заяа минь
Хаврын яруу дэлбээгээ дэлгэхтэй уралдан
Хайрт охин минь орчлонд мэндэлсэн юм
Хатан мөрнүүд сөнгөө түрэхтэй зэрэгцэн
Хүмүүний орчлонд хайрт охин минь ээждээ ирсэн юм.
Чихнээ шулганагч бор шувуу минь
Нүднээ харагдагч багын явуу минь
Инээд цалгиасан ялдам зууч минь
Итгэл тээсэн яруу дууч минь
Хүж дэлхийн цэцгэсээр сэтгэлээ чимээд
Хүрч болох оргил бүхэнд итгэлээрээ дүүлээрэй
Хүмүүн бүхний харцанд од болон гялалзаад
Хүслийн цагаан оргилдоо хун шувуу шиг дэвээрэй
