Найздаа
2026.07.02·1 мин уншина

Найздаа

Амьдралд минь гэгээ татуулан нөхөрлөсөн
Атгасан шагай шиг найз минь байхад
Атаат зовлон хүртэл надаас
Айж бэргэх шиг санагддаг юм

Найз минь нар шиг гэрэлтэй
Нандин сэтгэл нь дулаахан
Жаргал зовлон хуваалцдаг
Жинхэнэ насан туршийн нөхөр


Найрамдал гэдэг эрдэнэ
Найз гэдэг үнэт бэлэг
Чин сэтгэлээр нөхөрлөсөн
Чи миний бахархал билээ

Салхи шиг сэргэлэн найз минь
Сар шиг дөлгөөн инээмсэглэлтэй
Сайн бүхнийг хамт бүтээж
Сайхан дурсамж мөнх үлдээнэ

Найз гэдэг нөмөртэй мод
Насан туршийн түшиг болдог
Жаргал зовлон хуваалцдаг
Жинхэнэ нөхөр ховор олддог