
Нөхөртөө
Чамтайгаа учирсан минь хувь заяаны бэлэг билээ
Чин үнэн хайраа чамдаа мөнхөд зориулья
Жаргал зовлон бүхнийг хамтдаа даван туулж
Насан туршдаа чинийхээ хань болж явнаа
Хань минь чи миний итгэл миний түшиг
Халуун дулаан сэтгэлээрээ намайг түшиж
Амьдралын урт замыг хамтдаа туулж
Аз жаргалаа хамтдаа бүтээх сайхаан
Чаддагсан бол яг одоо чамдаа очмоор
Чангахан тэвэрч үнсээд зөндөө санасанаа хэлмээр
зөөлөн дуут шувуудын ирэх буцах зөргөөр
Зөвхөн чамдаа хайртай гэж навчис хийстэл хашхирмаар
Сэтгэлд чинь би гуниг байхыг хvсэхгүй
Сэмхэн санаа алдах уйтгар байхыг хvсэхгvй
Зvvдэндээ учрах хайр чинь байхыг хvснэ
Зvрхэнд чинь тэгээд эзэн нь байхыг хvснэ
Салхиар чамдаа захиа хүргүүлэе Уншаарай!
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй!
Сэм сэмхэн хайраа илчлэе Сонсоорой!
