
2026.07.02·1 мин уншина
Аавдаа
Цэцэг ургаагүй зунаар горхи шиг урсаж явсан
Цэл залуухан насны чинь сайран дээр ирлээ аав минь
Цэнхэр бороотой өдрөөр гал шиг дүрэлзэж байсан
Цээж дүүрэн омгийн чинь цог нь дээр ирлээ аав минь
Суунаг будангийн хорвоо дээр
Сургаалаар дутаагүй явнаа би
Судрын чуулганаас олдоогүй
Сургааль миний аавынхаа
Аав хэмээх алхдаг уулын
Нуруунд авирдаг гөрөөс байлаа
Буурал тэргүүнд нь дураараа хүрдэг
Бурхнаас хайртай үр нь байлаа
Алган дээр тань бойжихдоо
Алдраагүй билээ заяа минь
Аврал их бурхан шиг
Ачлал энэрэлтэй аав минь ээ
Аав минь уул шиг түшигтэй,
Алтан сэтгэл нь үргэлж дулаахан.
Амьдралын замыг гэрэлтүүлсэн,
Ачийг тань насан туршдаа дээдэлнэ.
