
Хүүдээ
Нэг л өдөр тэр минь ааваасаа том эр болно
Нялх бие нь өсөж нялзрай зан нь хад шиг хатуужна
Эрдэм ном хөөж энэ биеэ цэгцэлнэ тэгшилнэ
Эргэх хорвоогийн жамаар хүний хань хүүхдийн эцэг болно
Хаа ч явсан хүүдээ л зовниж
Хэнтэй ч уулзсан хүүгээрээ л бахархаж
Хүний хүнээс илүү мэт санаж
Хүү минь чамаараа бахархсан
Алаг хорвоод би азтай нэгэн
Аргадаж уйлуулах хүүтэй нэгэн
Аз жаргал минь болсон чамдаа
Амьдралд сайхныг хүссэн миний сэтгэл
Амь оруулсан миний багын зураг шиг
Алив хүү минь ижиидээ ир дээ
Алдар хүнд, үс зүс минь гундахын цагт
Амьтныг дагаж урвахгүй ганцхан эр хүн чи минь дээ
Хүний амьдрал шат шиг байдаг юм
Хадаас нь сугарсан, нүхтэй гишгүүр ч байдаг
Халтирч унамаар дэндүү нарийхан гишгүүр ч таардаг
Дэвсгэргүй хоосон ч байдаг
Дэнлүү гэрэлгүй харанхуй ч байдаг юм
Харин хүү минь эргэж битгий буц
Хатуу ч гэлээ шантарч бүү буу
